- Угаах зүйл дээрх үйлдвэрийн шошго, угаах зааврын дагуу угаалгын машин болон хатаах машин ашиглаж гарах үр дүнг үйлчлүүлэгч өөрөө хариуцах тул анхаарна уу.
- Цагаан болон өнгөтэй зүйлсийг заавал өнгө өнгөөр нь ялгаж угаана. Ингэснээр угаалга өнгөө алдаж муудахаас сэргийлэх боломжтой юм!
- Халаасанд байгаа эд зүйлсээ нэг бүрчлэн шалгасны дараа угаах (салфетка, шүдний чигчлүүр, маск, түлхүүр, хадаас, чихэр гэх мэт). Үйлчлүүлэгчийн хариуцлагагүй байдлаас үүдэн эвдрэл гэмтэл учирвал үйлчлүүлэгч хариуцлага хүлээх болохыг анхаарна уу.
- Агшиж сунах магадлалтай нэхмэл, сүлжмэл, силк, поли материалтай зүйлсийг угаахдаа зааврын дагуу угаах
- Дараагийн үйлчлүүлэгчдэд хүлээлт үүсгэх, эд зүйлсээ алдах зэрэг эрсдэлтэй тул угаалгын болон хатаагч машин ашиглаж байх үедээ удаан хугацаагаар орхиж явахгүй байх.
- Түлэгдэх болон амьсгаа боогдох аюултай тул угаалгын машин болон хатаагч машин дотор тэжээвэр амьтан хийх, дотор нь орохыг хатуу хориглоно.
- Угаалгын болон хатаах машины даацыг хэтрүүлбэл, Таны угаалга өнгөө алдаж дутуу угаагдах мөн түүнчлэн тоног төхөөрөмж эвдрэх аюултай тул тогтоосон хүчин чадлын дагуу ашиглахыг зөвлөж байна.
- Манай машинууд бүгд зөвхөн ахуйн зориулалттай угаалга хийхэд зориулагдсан бөгөөд, зориулалтын бусаар ашиглахыг хатуу хориглоно. /үүнд: Гутал, хивс, машины бүтээлэг, техникийн тостой эд зүйлс г.м/
- Угаалга 1-2 цаг үргэлжилдэг тул орой хаахаас 2 цагийн өмнө ирсэн байх.
- Ашиглаж байгаа бүх машины хаалгыг зөөлөн хаах, бариулыг нь хүчээр татаж угзрахгүй байх.
- Манай ажилтан танд карт болон машинуудыг ашиглах заавар зөвлөгөө өгнө.
- Манай ажилтан таны эд зүйлсийг угааж, хатаах үүрэх хүлээхгүй ба, Та манай ажилтны өгсөн зааврын дагуу машинуудаа өөрөө ажиллуулж “ӨӨРТӨӨ ҮЙЛЧИЛНЭ”.
- Манай ажилтны зөвлөгөөг дагаагүйгээс үүсэх “ҮР ДҮН”-г үйлчлүүлэгч өөрөө бүрэн хариуцна.
- Өнгө нь хувирсан, удаан хэрэглэсэн эд зүйлсийн өнгийг сэргээхгүй, зөвхөн хир бохирдол угаана.
- Угаалга дээрх толбо, гүн хиртэлтийг заавал зориулалтын толбо арилгагч, гүн хиртэлт арилгадаг угаалгын нунтаг ашиглаж угаахыг зөвлөж байна.
- Манай үйлчилгээний ажилтанд хүндэтгэлтэй хандаж, өмнө ирсэн үйлчлүүлэгчийн урдуур дараалал дайрах, хэл амаар доромжлох, биед нь гар хүрэх зэргээр бусдын эрхэнд халдаж бүдүүлэг авирлахгүй соёлтой үйлчлүүлнэ үү.
* * * Баярлалаа * * *