ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

 

Түгээмэл
асуултууд


1Угаах хувцасны жинг хэрхэн тооцох вэ?
Угаалгын машины хүчин чадлыг тодорхойлохдоо, нойтон байх үеийн жингээр нь тооцдог. Гэвч нойтон жинг тодорхойлоход төвөгтэй байдаг тул, хэр их хэмжээний хувцас хийвэл зохимжтойг, угаалгын машины хаалганы гадна талд “Цагаан” зураасаар тэмдэглэж өгсөн байдаг. Угаалгын машины ажиллах үндсэн зарчим нь тал хоосон зайдаа эргэлдэж дээрээс доош унах горимоор хир бохирдлыг арилгадаг тул тал зай хоосон байх ёстой байдаг.
2Угаалгын нунтагаа өөрсдөө авч очих уу ?
Байнга хэрэглэж сурсан харшил өгдөггүй, үнэрт нь дассан өөрсдийн угаалгын нунтгаа авчирч хэрэглэхийг зөвлөж байгаа. Манай салбар дээр гүн хиртэлт арилгадаг, бүрэн автомат машины зориулалтын угаалгын нунтгийг жижгээр савлан борлуулж байна. Түүнчлэн угаах зүйлс нь гүн хиртэлттэй, элдэв бохирдол толботой бол толбо арилгагч, өнгө сэргээгч зэрэг бусад цэвэрлэгээний бодисуудыг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна. Гүн хиртэлт толбыг зориулалтын цэвэрлэгээний бодисоор л арилгах боломжтой.
3Хувцасаа өнгөөр ялгаж угаах уу ?
Тийм, Мэдээж хувцсаа өнгөөр нь ялгаж угаана. Ингэж ялгаж угааснаар хувцас болон бусад эд зүйлсийн өнгөө алдаж гундахаас сэргийлэх боломжтой. Манай 17кг бага оврын угаалгын машин нь нэг удаад 1 хөнжил эсвэл, зуны хувцас 30 ширхэг угаах хүчин чадалтай тул_Та аль болох хүчин чадалд нь таарсан хэмжээний хувцас угаалгыг гэртээ бэлдэж ирээд угаахыг зөвлөж байна.
4Авто машины хучлага угаах уу ?
Манай угаалгын газар нь зөвхөн ахуйн угаалга хийдэг. Машины хучлага нь нарийн тоос, тосны толбо их байдаг учраас манай угаалгын газар угаах боломжгүй юм.
5Угаалгын машинууд 17кг , 20кг , 25кг , 30кг гээд ялгаатай байна би хуурай хувцасны жингээр бодоод угаалга хийж болох уу ?
Угаалгын машины хүчин чадлыг тодорхойлохдоо, нойтон байх үеийн жингээр тодорхойлдог. Угаах хөнжил, хувцасны нойтон жинг тухай бүрд нь тодорхойлоход төвөгтэй байдгийг урьдчилан тооцоолж “Laundryzone” угаалгын машинууд нь угаах хувцасны дээд хязгаарыг заасан цагаан зураасан тэмдэглээ нэмэлтээр хийсэн байдаг тул та заасан тэмдэглэгээ хүртэл угаах хувцасаа хийж ашиглахыг зөвлөж байна. (хавхлага дээрх цагаан зураасан тэмдэглэгээ)
6Танай угаалгын машинууд угаах хатаах хосолсон үйлдэлтэй байдаг уу?
Үгүй, Угаалгын машин нь угаагаад сэгсрээд үйлдэл нь дуусдаг бол харин хатаах машин нь өндөр градусын халуун агаараар үлээж хатаах горимоор ажилладаг 2 тусдаа үйлдэлтэй машинууд байгаа. Сүүлийн үед төрөл бүрийн онцлогтой материалууд маш ихээр бий болсон. Манай монголд гэхэд тэмээ, ямаа, сарлагийн ноолуур хөөврөөр хийсэн эд хувцас, хөнжлийг агшдаг тул хатаах машинд хатаадаггүй. Түүнчлэн зарим үйлчлүүлэгчид зөвхөн угаах, зарим үйлчлүүлэгчид нь угаасан эд зүйлсээ хатаах хүсэлтэй байдаг тул хямд бөгөөд сонголттой үйлчилгээг санал болгодгоороо давуу талтай юм.
7Угаалгын машинаа яаж ариутгадаг вэ ?
Угаалгын машин бүр өөрийгөө цэвэрлэх горимтой бөгөөд бид зааврын дагуу тогтоосон хугацаанд тогтмол ариутгал цэвэрлэгээг хийдэг. Хэрвээ үйлчлүүлэгч тодорхой шалтгааны улмаас өөрийн хувцас угаалгаа угаахын өмнө машинаа ариутгахыг хүсвэл “Угаалгын машинаа ариутгах” цэсийг ашиглаж болно.
8Том овор ихтэй том угаалга л хийх боломжтой юу ?
Үгүй, Нэг ширхэг цамцнаас нэг сагс хувцас, 3-4 хөнжил, 50-60 ширхэг зуны хувцсыг нэг удаад угаах боломжтой. Мөн ганцхан цагийн дотор бүрэн хатаадаг тул үйлчлүүлэгчдийн талархлыг ихээр хүлээж байгаа шинэ үйлчилгээ юм.
9Угаалга , Хатаах хоёр нь тусдаа байдаг уу ?
Өөртөө үйлчлэх угаалгын газруудын туршлагаар, зарим үйлчлүүлэгчид нь хувцасаа зөвхөн эврээгээд авч явахыг хүсч байхад, зарим үйлчлүүлэгчид нь угаасан хувцасаа хатаах хүсэлтэй байдгаас үүдэлтэйгээр угаалга хатаалганы машинууд тусдаа байдаг.
10Гишүүнчилэлийн карт авах давуу тал нь юу вэ ?
Гишүүнчлэлийн карт эзэмшсэнээр цэнэглэсэн үнийн дүнгээс хамаарч урамшууллын оноо авах бөгөөд энэ нь картанд нь мөнгөн дүнгээр хуримтлал болж ордог. Хэрвээ Та: - Шинэ карт 5,000 ₮ худалдаж авбал 5,000₮ - 40,000-59,000₮ цэнэглэвэл 3,000₮ - 60,000-99,000₮ цэнэглэвэл 5,000₮ - 100,000-199,000₮ цэнэглэвэл 10,000₮ - 200,000-гаас дээш төгрөгөө цэнэглэвэл 15,000₮
11Хатаах машины давуу тал
Хатаах машин нь 60 градус хүртэл халж “Хуурай халуун” ариутгалын горимоор угааж буй зүйлд шигдэж наалдсан гэрийн тоосны хачиг, хөгц мөөгөнцөр, нян бактерийг устгахаас гадна хүний биеийн үхэжсэн арьс нарийн тоосонцруудыг сорж авдаг тул арьс харшлын болон амьсгалын замын олон өвчнүүдээс сэргийлэх боломжийг олгодог. Тиймээс хөхүүл ханиалга, багтраа, тоос тоосонцрын харшил, арьсны загатнаа өвчнөөр шаналж буй эмзэг мэдрэмтгий бүх насны хүмүүс хатаагч машиныг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
12Пүүзний угаах хатаах машины онцлог, давуу тал
Пүүз угаах машин нь тачирхан үстэй сойтгон дотортой тул хир бохирдлыг сайн арилгадаг, харин хатаах машин нь хэт ягаан туяагаар хөлний мөөгөнцөр, үнэр, нян бактерийг устгангаа богино хугацаанд хатаадгаараа давуу талтай юм.
13Бид угаах зүйлсээ авч очоод танай машиныг ашиглаж өөрөө хувцсаа угаана гэсэн үг үү?
Тийм, Лаундризон сүлжээ нь Монгол улсдаа анх удаа “Өөртөө үйлчлэх угаалгын газрын үйлчилгээ”-г нэвтрүүлэн ажиллаж байна. Манай зөвлөх ажилтан танд гишүүнчлэлийн карт болон машинуудыг хэрхэн ашиглах заавар, зөвлөгөөг өгөх бөгөөд энэхүү зөвлөгөөний дагуу ТА “ӨӨРТӨӨ ҮЙЛЧИЛНЭ” гэдгийг анхаарна уу.
14Хими цэвэрлэгээ байгаа юу?
Манай угаалгын газар нь химийн орцтой угаалга цэвэрлэгээ хийхгүй, зөвхөн “УСАН УГААЛГА” хийдэг.
15Угаалгаа жингээр нь эсвэл ширхгээр угаана гэсэн үг үү?
Үгүй, Ашиглах гэж буй машины том жижгээс хамаарч үйлчилгээний үнэ тооцогддог. Иймд манай бүх машинуудын хүчин чадалтай танилцаж түүнд дүйцэхүйц угаалга бэлдэж ирээд өөрсдийн мөнгөө хэмнэхийг зөвлөж байна. Ж: 30кг машинд 1 удаад 5-7 куртка, эсвэл 3-4 хөнжил, эсвэл 50-60 ширхэг зуны хувцас г.м
Түгээмэл асуулт